Хүүхдийн цацлагыг ашиглах ГАЙХАЛТАЙ санаанууд
Хүүхдийн цацлагыг зөвхөн хүүхэд хэрэглэдэг гэж бодсон бол чи эндүүрчээ. Энэ нь зөвхөн хүүхдийн гэлтгүй эмнэлэгт ч ашиглаж болдог. Учир нь хүүхдийн цацлагыг их олон төрлөөр буюу дараах байдлаар ашиглах боломжтой. Айлаас эрэхээр авдараа уудал гэж, чамд дүүгийн чинь цацлага байгаа бол бүр ч сайн.
Чи доорх зөвлөмжүүдээс хүүхдийн цацлагыг юунд хэрэглэх талаар сонирхоно уу.
1. Орооцолдсон гоёл чимэглэлийн зүйлсээ салгах
Чи өмнө нь бугуйвч болон хүзүүний зүүлтээ орооцолдуулж байсан л биз дээ? Тэгвэл энэхүү орооцолдоог гаргахын тулд тухайн орооцолдсон хэсэгт хүүхдийн цацлагаас бага зэрэг цацахад л хангалттай, орооцолдоо маш амархан сална.
2. Тосны толбо арилгах
Хувцсанд наалдсан тосны толбыг арилгахад хүндрэлтэй байдаг. Үүнийг арилгах хялбар арга бол толбон дээрээ хүүхдийн цацлага цацаад алчуураар арилтал нь зөөлөн үрэх юм. Гэхдээ үүнийг тос дусаад удаагүй үед хэрэгжүүлээрэй, нунтаг цацлага нь тосыг өөртөө шингээдэг юм.
3. Биенд наалдсан элсээс салах
Хэрвээ далай болон голын эргийн элс биенд чинь наалдаад яаж салгах аргаа олохгүй байгаа бол мөн л хүүхдийн цацлага чамд тусална. Биенд наалдсан элсэн дээрээ хүүхдийн цацлага цацах юм бол элс биенээс тун амархан салдаг.
4. Хөлс дарагчны оронд хэрэглэх
Заримдаа чи яарсандаа хөлс дарагчаа түрхэхээ мартдаг уу? Эсвэл хөлс дарагч чинь дууссан тохиолдолд сугандаа бага зэргийн хүүхдийн цацлага түрхэхэд чи хэдэн цагийн турш хөлрөхгүй хуурай байх боломжтой.
5. Хөлрөхөөс сэргийлэх
Чи хэт их хөлрөх эсвэл хэт их халууцсан үедээ хүүхдийн цацлага хэрэглэж болно. Учир нь хүүхдийн цацлага хөлсийг чинь шингээж авах төдийгүй чамайг сэрүүцүүлж, дахин хөлрөхөөс урьдчилан сэргийлдэг байна.
6. Нүүр будалтандаа хэрэглэх
Хэрвээ чиний кремний өмнө хэрэглэдэг нүүрэн дээрх будаг тогтворжуулж удаан барьхад тусалдаг нунтаг (setting powder) чинь дуусчихсан бол чимх хүүхдийн цацлага байхад л хангалттай. Ердөө л нэг чимх шүү, үүнээс хэтрүүлвэл чи нүүрэндээ шохой түрхсэн мэт харагдах болно гэдгийг анхаараарай.
7. Илүүдэл үсээ хуссаны дараа хэрэглэх
Хүүхдийн цацлагыг илүүдэл үсээ хуссаны дараа түрхвэл арьсыг тайвшруулах ид шидтэй. Ялангуяа эмзэг арьстай бол бүр ч тохиромжтой гэсэн үг.
8. Хөнжлөө сэрүүцүүлэх
Халуун зунаар зарим шөнө унтах гэж “тарчилдаг” шүү дээ. Тэр үед чи орондоо орохоосоо өмнө ор хөнжлийн даавуундаа бага зэргийн хүүхдийн цацлага цацах юм бол бүхэл шөнийн турш сэрүүхэн нойрсох болно.
9. Гуталны эвгүй үнэрээс салах
Гуталнаас чинь эвгүй үнэр үнэртээд хөл чинь шивэртээд байвал гутлаа өмсөхөөсөө өмнө болон дараа нь гутландаа хүүхдийн цацлага цацаарай. Учир нь хүүхдийн цацлага нь өөртөө тос болон эвгүй үнэрийг шингээж авдаг сайн талтай.
10. Үрэлтээс хамгаалах
Хөлөө хавирч явдаг эсвэл суга үрэгдээд шархалдаг хүмүүс байдаг. Хэрэв ийм шалтгаан өөрт тань байдаг бол хүүхдийн цацлага хэрэглээрэй. Бага зэргийн хүүхдийн цацлагыг үрэлт үүссэн эмзэг газрууддаа түрхэж өгснөөр асуудалгүй болно