Аваргуудын лигийн финалыг усны хувцастай фанат “чимэв"

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт Ливерпүүл, Тоттенхэм багуудын хооронд болж өндөрлөлөө. Английн хоёр багийн хооронд өрнөсөн тоглолт 2:0 гэсэн харьцаатайгаар Ливерпүүлийн ялалтаар дуусч 15 жил хүлээсэн хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. "Ливерпүүл"-ийн хувьд өмнө нь таван удаа Аваргуудын лигт түрүүлж байсан бол "Тоттенхэм" анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээний финалд шалгарсан нь энэ билээ.

Тоглолтын төгсгөлд нэгэн усны хувцастай хөгжөөн дэмжигч эмэгтэй Wanda Metropolitan цэнгэлдэх хүрээлэнгээр гүйж, удалгүй хамгаалагчид баригдсан юм. Kinsey Volansky гэгч 22 настай орос бүсгүй өөрийн найз залуу болох ютүбэр Vitaly Zdorovetskiy-ийн хаягийг усны хувцас дээрээ бичсэн байв. Тэрбээр оросын усны хувцасны модель бөгөөд 50 мянган дагагчтай инстаграмм нь хоногийн дотор 1,8 сая болон өсөж, түүнд маш олон зар сурталчилгааны санал иржээ.

Аваргуудын лигийн финалыг усны хувцастай фанат “чимэв”

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.212.146)