"Maleficent: Mistress of Evil" киноны зураг авалт үргэлжилж байна
2014 онд нээлтээ хийж багагүй шуугиан тарьж байсан, "Walt Disney" кино компаны бүтээл "Maleficent" киноны хоёрдугаар анги "Maleficent: Mistress of Evil" фантази, ид шид, үлгэрийн сэдэвт киноны зураг авалт үргэлжилж байна. Киноны гол дүрийг алдарт жүжигчин Анжелина Жоли, жүжигчин Элле Фэннинг нар дахин бүтээж байгаа билээ.
Тэгвэл саяхан киноны гол дүрүүд Анжелина Жоли, Элле Фэннинг нар хамтдаа авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ямартай ч киноны зураг авалт тун сайн явагдаж байгаа бололтой.
"Maleficent" хоёрдугаар ангид Аврора гүнж, Малифисент хорон санаат шулам нар нэгдэж шинэ дайсантай тулгарч, ид шидийн ертөнцийг хамгаалж үлдэхийн төлөөх тэмцлийг өгүүлэх болно. "Maleficent: Mistress of Evil" кино энэ оны аравдугаар сарын 18-нд нээлтээ хийх юм.