AMAZON КОМПАНИ “Царайгаар таних” технологио АНУ-ын цагдаагийн байгууллагад ашиглуулах эсэхээ шийднэ
Amazon компани “царайгаар таних” Rekognition технологио АНУ-ын цагдаагийн байгууллагын албан ёсны үйл ажиллагаанд хэрэглүүлэх ,Засгийн газарт худалдах эсэхээ хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийдэх аж.
Мөн уг технологи нь хүмүүсийн хувийн эрх чөлөөнд аюул учруулж байгаа талаар бие даасан судалгааг явуулах шаардлагатай эсэхийг шийдэх юм.
АНУ-ын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Комиссоос уг технологийг Засгийн газрын агетнлагуудад худалдахын тулд заавал санал асуулга явуулах шаардлагатай гэж үзжээ.
Rekognition технологи нь 20 сая гаруй хүний мэдээллийн санд суурилан бичлэг, зураг аль алинаас нь хүний царайг таних зориулалттай онлайн багаж юмCLICK TO TWEET.
Rekognition технологи нь үүнээс гадна дараахь чадваруудтай.
- -НАСАНД ХҮРЭГЧДИЙН “АЮУЛТАЙ КОНТЕНТ”-ЫГ ИЛРҮҮЛНЭ
- -ТУХАЙН ХҮНИЙ ХҮЙСИЙГ ТОДОРХОЙЛНО
- -ХҮНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ТОДОРХОЙЛНО
- -ЗУРАГНЫ ТЕКСТИЙГ УНШИЖ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ
Торонтогийн их сургуулийн Технологийн институтээс бусад царайгаар таних технологиудтай харьцуулахад хүйс болон арьс өнгөний алгоритмууд дээр алдаа зааж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.CLICK TO TWEETЦЦарайгаар таних технологи нь цайвар арьстай хүмүүсийг тодорхойлоход алдааны хэмжээ тэг зааж байсан бол хар арьстай эмэгтэй хүмүүсийг танихдаа алдааны хэмжээ 31.4 хувийн алдаатай байжээ.CLICK TO TWEET
Дээрх судалгаанаас гарсан дүгнэлтийн хариуд Amazon компаниас Торонтогийн их сургуулийн судлаачдын судалгаандаа ашигласан хувилбар нь “хуучин хувилбар” байсан гэж мэдээлж байсан юм.
Хууль сахиулах үйл ажиллагаа болон төр засгийн үйлчилгээнд орчин үеийн “царайгаар таних” технологийг ашиглах нь гэмт хэрэгтнүүдийг барих, гэмт хэргийн гаралтаас сэргийлэх, алга болсон хүмүүсийг олоход ашиг тустай. Харин нөгөө талаар хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдалд халдсан технологийн шийдэл юм. Царайгаар таних технологи АНУ-ын мужуудад хэрэгжиж эхэлбэл хүмүүс мөрдөгдөхөөс айж,олон нийтийн газраар явахаа больж, нийгмийн бүтэц алдагдах сөрөг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна. Харин Amazon компанийн зүгээс одоогийн байдлаар “царайгаар таних технологийг буруу аргаар хэрэглэсэн тохиолдол байхгүй” хэмээн мэдэгдэж хувьцаа эзэмшигчдээ худалдаалахыг зөвшөөрч санал өгөхийг уриалж байгаа юм.