Жин хасахад туслах хүнсний бүтээгдэхүүн
Эрүүл мэнддээ анхаарсан хэн бүхэн хортой тураах бүтээгдэхүүнээс илүүтэйгээр дасгал хөдөлгөөн хийж, цэвэр органик хүнс хэрэглэхийг зорьдог болсон. Тэр тусмаа шинэхэн ногооны жүүсийг өглөө бүр хэрэглэх нь тогтмол авах ёстой витаминуудыг авч болох юм. Тэгвэл таньд бид жин хасахад ашиг тустай, өндөр витаминаар баялаг жүүс бэлтгэж уух жорыг танилцуулж байна
Танд хэрэгтэй зүйлс:
1 шанцай
1 дунд хэмжээний өргөст хэмх
1 яншуй
3 ширхэг шинэ хан боргоцой
Хүнсний ногоог сайтар угааж, хан боргоцойг хальслаад. Бүгдийг холигчинд хольно. Давс, чинжүү, элсэн чихэр, түүний орлуулагчийг нэмж болохгүй.
Та бэлдсэнээс хойш 15 минутын дотор хан боргоцой, ногооны шүүсийг уух хэрэгтэй. Өглөөдөө ууж хэрэглэнэ. Мөн мацаг барьдаг хүмүүс ч хэрэглэхэд тохиромжтой. Мөн энэхүү жүүстэй хамт дасгал хөдөлгөөнийг хослуулвал бэлхүүс илүү нарийсч жин хасах үр дүнг харах болно.
Celery бол 100 грамм тутамд 16 ккал агуулсан маш бага илчлэг ногоо юм.
Өргөст хэмхүүд маш олон төрлийн эслэг агуулсан байдаг ба илчлэг багатай байдаг. Өргөст хэмхийн 95% нь ус байдаг тул өдрийн 2 литр шингэнийг нөхөхөд туслана.
Яншуй нь маш олон төрлийн эслэг агуулдаг бөгөөд бөөр өвддөг хүмүүст шээс хөөх байгалийн эм юм.
100 гр хан боргоцой 50 ккалтай байдаг. Жимс нь амттай тул чихэрлэг амтыг нэмж ундаа ууж байгаа мэт санагдуулдаг. Ингээд амтат жүүсийг өдөр бүр хэрэглээрэй.