Нурууны өвдөлтийг арилгах дасгалууд
Бид амьдралынхаа ихэнх хугацааг сууж өнгөрүүлдэг. Суугаа ажил хийдэг гэлтгүй хөдөлгөөний дутагдалд орсон хүн бүрт хэвлий, нуруугаар өвдөх шинж ажиглагдаж эхэлдэг. Энэ нь таныг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсний дохио юм. Тиймээс бид нуруу нь өвддөг бүсгүйчүүддээ дараах хялбар дасгалыг тогтмол хийхийг зөвлөж байна.
1.
Дөрвөн хөл дээрээ суугаад гараа урагш сунга. Толгойг шалан дээр тавьж, гарын агаа доош харуулан урагш чанах чинээгээрэй сунга. Энэ байрлалд 30 секундын байна уу.
2.
Дөрвөн хөллөөд баруун хөлөө урагш авчирч 2 гарын чигт тавина уу. Хөл гарын гадна талд байх ёстой гэдгийг анхаарна уу. 2 хөлөө ээлжлэн 30 секундын турш энэ байрлалд байгаарай.
3.
Шалан дээр хэвтэж, өвдөгнөө нугалж, 2 хөлөө зэрэг хажуу тийшээ, жишээ нь баруун талруу буулгана.
Зүүн хөл шалан дээр байх ёстой, баруун шагай нь зүүн өвдөгнөөс дээгүүр байх ёстой.
Толгойны 2 талд гараа шалан дээрээс хөндийрүүлэхгүй барина. Нөгөө талруугаа мөн адил дасгалыг давтан 30 секундын турш хийгээрэй.
4.
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Бүтэн биеээрээ доош тонгойн гараа шаланд хүргэж зогсоно. Энэ үед өвдөгөө нугалж болохгүйг анхаарна уу. Тус байрлалд 30 секундын турш байгаад аажмаар хугацааг нэмээрэй.
5.
Сандал дээр сууж байгаа мэт аажмаар доошилж өвдгийг хагас нугалах хэрэгтэй.
Энэ байрлалыг 30 секундын турш хадгална.
6.
Шалан дээр хэвтэж, өвдөгнөө нугалан дээш өргөхөд хөл хоорондох зай нь ташааны өргөнтэй тэнцүү байх ёстой.
Зүүн хөлөө нугалж, баруун хөлөн дээгүүр давуулж зүүн хөлнөөс 2 гараараа барьж, аажим аажмаар татна.
Толгой ба мөр нь шалан дээр байх ёстой. Нөгөө хөлөн ээлжлэн уг дасгалыг 30 секундын турш барь.
7.
Хөлөө нугалж суугаад баруун талынхаа зүүн хөлийг зүүн хөлийнхөө гадна талд байрлуул.
Дараа нь баруун тохойг нугалж, зүүн өвдөгнөөс барьна. Энэ байрлалд 30 секундын турш байлгана. Нөгөө хөл дээрээ мөн адил давтан хийж гүйцэтгэнэ.
8.
Шалан дээр сууж. Зурагт үзүүлсэнчлэн зүүн өвдөгний дээгүүр баруун хөлийг авч, шалан дээр байрлуул.
Аарцны байрлалыг дээшлүүлэхийн тулд өөрийгөө бага зэрэг өргөж, дараа нь биеийн жинг тэгш хуваарилах хэрэгтэй. Энэ байрлалд 30 секундын турш байлгана.
9.
Шалан дээр хэвтэж, гэдэс хүртэл өвдөгөө нугал. 2 гараараа хөлнөөсөө барьж биерүүгээ татна.
Энэ байрлалд 30 секундын турш байлгана.
Эдгээр дасгалуудыг хийснээр таны нурууны өвдөлт мэдэгдэхүйц багасна гэдэгт итгэлтэй байна.