Ууттай цай ашигтай шүү, битгий хая
Хэрэглээд дууссан, хэрэгцээгүй болсон ууттай цайгаа гэртээ эсвэл цэцэрлэгтээ хэрхэн ашиглаж болохыг та мэдэх үү? Цайнд агуулагддаг таннин хэмээх бодис нь дараах зүйлүүдийг хийх боломжийг бидэнд олгодог байна. Тэгэхээр халуун усанд хандалсны дараа хогийн сав руу шидэхээ түр азнаад, амьдралдаа үр ашигтайгаар ашиглах хэрэгтэй аргад суралцъя.
Зовхины үрчлээсэнд байхуу цайнд хөвөн дүрж ядарсан зовхи дээрээ тавиарай. Үүний адил цаасан ууттай байхуу цайгаар бигнүүр тавьж болно. Зовхины үрчлээс мэдэгдэхүйц сарниж, нүдний ядаргаа арилна.Цайнд агуулагдах бодисууд зовхины өвчин, нүдний ядаргааг тайлж, нулимс гоожихыг зогсоодог.
Гал тогооны сав суулгыг зэврэхээс хамгаалдаг тул хэрэглэсэн ууттай цайгаа хийгээд нэг үз.
Шархыг хурдан эдгээнэ. Арьсанд шарх үүссэн хэсэгт хандалсан ууттай цайгаа хэдэн минутын турш тавьж, үе үе зөөлөн дараарай.
Гэрт шингэсэн таагүй үнэрийг арилгана. Хандалсны дараа хатаасан ууттай цайг хогийн савны ёроолд, муурныхаа дэвсгэрт, үнсний саванд, хөргөгчинд гээд үнэр гарч болох бүх газарт байрлуул.
Хивс дэвсгэр цэвэрлэнэ. Хандалсан ууттай цайгаа муутгахгүйн тулд бага зэрэг чийгтэйгээр хөргөгчинд хий. Хивсээ бүрхэх хэмжээний хангалттай цай цуглуулсны дараа уутыг нь задалж, навчийг нь гарган хатаа. Хатсан навчийг бага зэргийн хүнсний содтой хольж, хивсэн дээрээ цац. 20 минутын дотор энэхүү хуурай холимог хивсний үнэрийг шингээх ба тоос сорогчоор соруулж аваарай.
Ваннтай усандаа ууттай цайгаа хийчих. Усанд хэдэн минут хэвтэхэд наранд түлэгдсэн арьсыг чинь эмчлээд өгнө
Цэцэрлэгийг чинь бордоно. Хандалсны дараа хатаасан цайг бордоондоо холих, эсвэл зурагт харуулсан байдлаар нүх ухаж хийх, эс бөгөөс зүгээр л хөрсөн дээрээ цацахад л болно.
Гэрт үүрлэсэн хортныг үргээнэ. Хандалж хатаасан ууттай цай нь хулгана гэх мэт гэр ахуйн хортнуудыг үргээдэг. Сануулахад гаатай эсвэл шанцайтай цай илүү сайн үйлчилгээтэй.
Хөлний таагүй үнэрийг арилгана. Цай нь хоргүйжүүлэх үйлчилгээг зөвхөн дотроос үзүүлдэг биш юм. Түүнийг гадна талаасаа хоргүйжих үйл ажиллагаанд ч ашиглаж болно.
Амны хөндийн эвгүй үнэрийг багасгадаг. Цай ялангуяа алтан товч цэцгийн цай нь амны хөндийн ариутгагч. Хоёр дахин хандалсан цайгаар амаа зайлаад үзээрэй.
Шил арчигч болгон ашиглах. Хуучин цайгаа дахин хандалж, шүршигч лонхонд хийгээд шил цонхоо арчаад үз. Өөр шил арчигч шингэн дотор цайгаа хийсэн ч болно.
Наранд түлэгдсэн арьсыг анагаана. Ваннтай усандаа ууттай цайгаа хийчих. Усанд хэдэн минут хэвтэхэд наранд түлэгдсэн арьсыг чинь эмчлээд өгнө.
Сахал хуссаны дараах улайлт, хорсолтыг анагаана. Яг л наранд түлэгдсэн арьсыг анагаадагтай адил. Ууттай цайгаа дэвтээгээд улайсан хэсэгт өвчин намдтал наа.
Хир буртгийг арилгана. Хэрэглэсэн ууттай цайгаа дахин хандалсан хандыг уутанд шингээгээд тавиур, цонхны тавцан, шалны хөвөө гэх мэт дээр тогтсон хир буртаг, бохирдлыг арч.
Цэцгийн саванд ус зайлуулагч бүрхүүл ч болно. Хэрэглэсэн ууттай цайгаа хатаагаад уутнаас нь гаргаж, цэцгийн савныхаа ёроолд дэвсээрэй.
Үсийг ангижруулна. Хэрэглэсэн цайгаа дахин хандлаад хөрснийх нь дараа шампуниар угаасан үсээ зайлаарай.
Модон шалыг цэвэрлэж, гялалзуулна. 4 литр усанд 5-10 уут хэрэглэсэн цайгаа хийж хандлаад ямар ч модон шалыг цэвэрлэж болно.
Хорт мөлхөө ургамлын үүсгэсэн загатнааг намдаана. Хэд хэдэн хуучин цайг аяга усанд хандалж, өтгөн цай бэлтгээд түүнийгээ хөвөнд шингээж, загатнаж байгаа газарт тавиад үз, аяндаа намдана.
Сав суулганы тосыг хялбархан арилгадаг. Цайнд агуулагдах таннин нь тостой сав суулгыг цэвэрлэхэд тусална. Үүний тулд тостой савандаа халуун ус хийгээд ууттай цай нэмээд хонуулчихаарай.