Монголын шигшээ баг эхний даалгавраа биелүүллээ (2-0)

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр /2019.06.06/ 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай хийж, 2-0 харьцаагаар хожлоо.

Талбайдаа хийсэн эхний тоглолтдоо заавал хожих даалгавартай байсан "Талын хөх чононууд"-ын ахлагч Н.Цэдэнбал тоглолтын 9 дэх минутад шууд чөлөөт цохилтоос гоол оруулав. Эсрэг багийн хаалгачийн их талд тун гоёмсог цохилтоор оруулсан уг гоол Монголын шигшээ багт тэргүүлэл олгоод зогсохгүй, хожил авах итгэл найдвар өгсөн юм.

Эхний хагаст 1:0-ээр давамгайлсан Монголын шигшээ баг шийдвэрлэх үед тэргүүллээ баталгаажуулж, Брунейн Даруссаламын багийг 2:0-ээр буулган авлаа.

Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа Н.Наранболд тооны харьцааг 2-0 болгож, үзэгчдээ дахин нэг баярлуулав. Хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит цэнгэлдэхэд болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)