Бүсгүйчүүд ээ, мэдээд ав
Нүүрний арьс хичнээн цэвэр, толигор байлаа гээд хүзүүний арьс суларч унасан бол наснаасаа илүү овортой харагдана. Хүзүүний булчин суларч унжих нэг шалтгаан нь өндөр дэртэй унтах юм. Хэрэв та гоо сайхандаа санаа зовж явдаг бол жижиг хатуу дэр сонгоорой. Бүсгүй та хаана ч явсан хүзүүгээ л арчлахаа мартав аа.
Халуун, хүйтэн жингээр хүзүүгээ сайхан болгох аргыг 2-3 хоноод нэг удаа хийж байвал ач тусаа даруй өгнө
Алчуураар ороох арга
Алчуураа хүйтэн усанд норгоод эрүү, хацрын доод хэсгийг нэлээд чанга ороогоорой. Дасгалыг 10-15 удаа хийхэд ач тусаа харуулна.
Хүзүүгээ хамгаалах арга
Ном уншихдаа номоо ширээн дээр буюу өвдөг дээрээ тавих хэрэггүй. Явганаар явахдаа толгойгоо цэх байлгаж, эгц урагшаа харж явах нь гоё хүзүүтэй байхад хамгийн сайн тусална.
Тосоор жин тавих арга
Жин тавихдаа хөвөн, эсвэл ус нэвтэрдэггүй цаас, шархны лент, нүүрний тэжээлийн тос зэргийг хэрэглээрэй. Хүзүү, эрүүгээ гоо сайхны сүүн цэвэрлэгчээр арчиж, дараа нь бага зэрэг тос түрхээд хөвөнг чийглэн эрүүн дээрээ тавина. Хагас цагийн дараа жингээ авч, нүүр, хүзүүгээ хүйтэн усаар угаагаарай.
Халуун, хүйтэн усаар жин тавих арга
Халуун, хүйтэн устай хоёр сав бэлдэж, тус бүрт хоёр алчуур хийнэ. Хүйтэн усанд норгосон алчуурыг авч хүзүүн дээрээ тавиад хэдэн минутын дараа халуун усанд норгосон алчуурыг хүзүүн дээрээ тавина. Ийн халуун, хүйтэн жинг ээлжлэн 10 минут тавих хэрэгтэй. Энэ аргыг 2-3 хоноод нэг удаа хийж байвал ач тусаа даруй өгнө. Энэ арга нь халуунд тэлж, хүйтэнд агшдаг цусны судасны нэг ёсны “дасгал” юм.
Гоё хөл эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаг
Томдсон эсвэл бариу гутал битгий өмс, хөлөнд халтай
Харин гоё хөлтэй болъё гэвэл анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхнүүд хөлөө арчилж тордохгүй байснаас
* Ул нь хэлбэрээр алдана
* Судас бүдүүрнэ
* Хаван үүсэх зэрэг эмгэгтэй болдог.
Хэрэв хөлөө арчилж эхэлсэн бол бүсгүй минь
- Хөлнийхээ хумсыг лав бүү аваарай
- Усанд орсны дараа хөлнийхөө өсгийг хуурай болтол арчиж байгаарай
- Хөлрөмтгий хөлийг байхуу цайны ханданд дүрвэл үр дүнтэй
- Хөлөө халуун бүлээн усанд дүрж, арьсыг нь зөөлрүүлсний дараа эвэршсэн арьсыг үрүүлээр үрж арилгаарай
- Хөлөө халуун бүлээн усанд дүрсний дараа уландаа заавал иллэг хийж байгаарай
- Хөлөө угаасны дараа хурууныхаа хоорондох арьсыг арчлахаа мартуузай
- Долоо хоногт 1-2 удаа содтой бүлээн усанд хөлөө дүрээрэй
- Хөлний хатуурч эвэршсэн хэсэг содтой усанд зөөлөрч гууждаг тул ямар ч аргаар авахад хялбар болно
- Хөлөө угааж арчилсны дараа тэжээлийн тос түрхээрэй. Энэ нь хөлний улыг торгомсог зөөлөн болгодог
- Томдсон эсвэл бариу гутал битгий өмсөөрэй. Энэ нь хөл эвэршихэд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.