GREMIX: Дуртай зүйлээ төгс хийгээрэй!
Юнителийн 14-23 насны залууст зориулсан “U хөтөлбөр”-ийн залуусын цуврал ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад Youtuber, Vlogger, Comedian Ганбаяр буюу Gremix-тэй ярилцлаа. Түүний хөгжилтэй, сахилгагүй бичлэгүүдийг Youtube хуудсаар нь 215 мянган үзэгч шимтэн үздэг юм.
“U”: Сайн байна уу, ярилцлагаа өөрийнхөөрөө байх гэдгээр эхэлье. Өөрийнхөөрөө чөлөөтэй байхдаа юу хийдэг вэ?
GREMIX: Бүжиглэдэг. Хөгжмөө чанга тавиад бүжиглэх дуртай.
“U”: Ямар амьтантай адилхан бэ?
GREMIX: Панда юм болов уу.
“U”: “U хөтөлбөр”-ийн юу нь таалагдсан бэ?
GREMIX: “U хөтөлбөр” залуусын хэрэгцээнд тохирсон хэмнэлттэй, тэгсэн хэрнээ гоё үйлчилгээ санал болгодог нь таалагдсан.
“U”: Асуудлыг хэрхэн шийддэг вэ?
GREMIX: Маш тайвнаар хандаж, зөв гарцыг хайдаг.
“U”: Дургүй хоол
GREMIX: Ногоотой шөл. Ер нь ногоотой хоолонд нэг их дуртай биш.
“U”: Өглөө сэрэнгүүтээ юу хийдэг вэ?
GREMIX: Утсаа оролддог.
“U”: Гэртээ байхдаа юу хийх дуртай вэ?
GREMIX: Компьютер дээр суух, тайван амгалан байх, бичлэг хийх. Ер нь амар тайван байх дуртай.
“U”: Очих дуртай эвент?
GREMIX: ICT expo-д жил бүр очдог. Гэхдээ сүүлийн 2 жил очиж амжаагүй.
“U”: Анхны бичлэг юу байсан бэ?
GREMIX: Ээжийн дэлгэгддэг утсан дээр юм алга болгодог илбэ шиг видео хийж байсан. Тэгээд ээждээ үзүүлж байсан. Ер нь бүх хүмүүст үзүүлээд “Ёстой гоё байна”, “Лаг байна” гэдэг үг сонсож байсан.
“U”: Хамгийн сүүлд хаашаа аялаад ирсэн бэ?
GREMIX: Нэг их аялдаггүй. Өнгөрсөн жил Хамрын хийд явсан. Би гадагшаа огт явж үзээгүй. Тийм болохоор онгоцонд суугаад гадаад явмаар байна.
“U”: Дургүй зан?
GREMIX: Залхуу занд үнэхээр дургүй.
“U”: Cонсох дуртай үг?
GREMIX: Гоё шүү. Урмын үг их сайхан санагддаг.
“U”: Шидтэн байсан бол ямар 3 асуудлыг шийдэх вэ?
GREMIX: Өвчин зовлон гэж байхгүй. Баян ядуугийн ялгаа байхгүй. Гэнэтийн аюул, осол, үхэл гэж байхгүй болгоно.
“U”: Юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?
GREMIX: Гоё видеоноос. Дэлхийн шилдэг контент бүтээгчдийг үзэж урам авдаг. Тэгээд өөрөө ч гэсэн маш гоё видео хийхийг хүсдэг.
“U”: Сонсдог хамтлаг?
GREMIX: Black Pink
“U”: Амьдралдаа туршиж үзсэн хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?
GREMIX: Кинонд тоглох. Хамгийн анх “Орк”, дараа нь “Сүүлчийн монита” кинонуудад тоглосон. Төсөөлснөөс хэцүү юм байналээ. Дараагийн удаа санал ирвэл яахыг мэдэхгүй л байна. Лав гол дүрд тоглохгүй.
“U”: Дуртай дүр?
GREMIX: Spiderman – Peter Parker
“U”: Спортоор хичээллэдэг үү?
GREMIX: Хичээллэдэг спорт байхгүй. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис гайгүй тоглодог.
“U”: Хамгийн сүүлд үзсэн кино?
GREMIX: Avengers: “End game”
“U”: Хамгийн сүүлд Google дээр юу гэж хайсан бэ?
GREMIX: Apple keynote.
“U”: Шантарсан үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?
GREMIX: Ирээдүйгээ төсөөлнө. Төгсгөл нь гоё байна төсөөлөөд шантрахгүй дуусгадаг.
“U”: Хүмүүсийн хэвшмэл ойлголтонд хэрхэн ханддаг вэ?
GREMIX: Үйлдлээрээ л харуулна гэж боддог.
“U”: Дуртай 3 өнгөө хослуулвал?
GREMIX: Нил ягаан, хар, цагаан.
“U”: Сэлдэг үү?
GREMIX: Сэлдэг гэж хэлэхгүй ээ. Гэхдээ лав живэхгүй.
“U”: Юунаас айдаг вэ?
GREMIX: Өвчин зовлонгоос айдаг. Элэг бүтэн байх л хамгийн чухал.
“U”: Дуртай мэргэжил?
GREMIX: Тогооч. Би өөрөө хэзээ ч тогооч болохгүй ч тогоочийг харахаар сайхан санагддаг.
“U”: Энэ зуны төлөвлөгөө?
GREMIX: Гадаад аялал. Гэхдээ хаашаа гэдгээ хараахан сонгоогүй.
“U”: Хамгийн анхны хоолны туршилт?
GREMIX: Будаатай шөл хийгээд хэн ч идээгүй. Өөрөө ч идээгүй.
“U”: Үеийнхэндээ юу хэлэхийг хүсдэг вэ?
GREMIX: Олон юм бодохгүй, хийх дуртай юмаа л тууштай хийгээрэй. Өөрийнхөө сонгож байгаа мэргэжлийг ирээдүйтэй юу, ирээдүйгүй юу гэж бодолгүй төгс хийгээрэй.
“U”: Гоё урмын үгээр ярилцлагаа өндөрлье?
GREMIX: Тууштай байгаарай, дуртай зүйлээ төгс хийгээрэй, чаддаг юмтай бахархам хүн байгаарай.
“U”: Ярилцсанд баярлалаа.