Шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ.
38-40 хэм хүртэлх халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ. 38-40 хэм хүртэлх халуурдаг, нүдний салст үрэвсдэг, уушгины хатгаа үүсгэдэг шинэ төрлийн H1N1 вирус илэрсэн байна.Вирусийн онцлогоос хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг янз бүр байдаг. Одоо бол H1N1 вирус зонхилж байгаа тул хүүхэд өндөр халуурч ирж байна. Өндөр халуурснаар таталт өгөх, өвчин хүндрэх эрсдэл дагуулдаг. 38,5 градусаас дээш халуурсан бол эмчид хандаж, эмээр буулгах ёстой. Мөн дараахь шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай байна. Нэгд, амьсгаадах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юм. Хүүхэд халуураагүй, уйлаагүй, хөхөө идээгүй тайван байх үедээ амьсгаадаж байвал эмчид хандана. Гэхдээ тайван байх үедээ нярай хүүхэд 60 буюу түүнээс дээш, 2 нас хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, 2-оос дээш настай хүүхдийг 40 буюу түүнээс дээш тоогоор амьсгаадаж байвал эмчид хандах ёстой.Хоёрт, цээж хонхолзох шинж тэмдэг илэрвэл. Цээж болон хавирганы доод нумаар амьсгал дотогш татагдахыг цээж хонхолзох шинж гэж байгаа юм. Амьсгал дутагдлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд эмчид хандана.