Кино урлагт эргэн ирж буй И Мин У-гийн тухай сонирхолтой баримтууд

2016 онд өмнөд Солонгосын нэрт жүжигчид, саяхан цэргээс халагдсан И Мин У болон өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн нэгт зүй ёсоор багтдаг Чонь Жи Хён нар “Цэнхэр тэнгисийн домог” кинонд гол дүрийг бүтээсэн. Кино олон нийтийг хүртээл болсон цагаасаа л олон амжилтыг дагуулсан юм. Уг кино 20 ангитай.

Мөн та бүхэнд нэгэн баяртай мэдээ дуулгахад “Цэнхэр тэнгисийн домог” киноны хоёрдугаар бүлэг энэ жил олон нийтийн хүртээл болно гэсэн мэдээлэл саяхан цацагдсан юм. Энэ киногоор И Мин У  жүжигчин “эргэн ирж” байгаа гэнэ. Энэхүү мэдээг дуулгахын сацуу И Мин У-гийн тухай сонирхолтой 16 баримтыг хүргэе.

1. 1987 оны зургадугаар сарын 22-нд төрсөн.

2. 187 см өндөр.

3. Bowling тоглох, найзуудтайгаа ярилцах дуртай. Унтаж, тоглоом тоглож амралтаа өнгөрүүлэх дуртай.

4. Дуулж байхдаа үгээ мэдэрч, төсөөлөхийн тулд нүдээ анидаг.

5. Нэг цагийн SNS ярилцлагын үеэр түүнд 530 мянган асуулт ирсэн. Weibo-гоор хамгийн их асуулт авсан олны танил нэгэн гэж Хятадын “Sina” мэдээлжээ.

6. Ээжээсээ үлгэр дуурайл авдаг. “Star Diary”-н ярилцлагын үеэр ээжийнхээ талаар дурджээ. “Шалгаруулалтад тэнцээгүй үедээ ээжийнхээ төлөө илүү их хичээдэг байсан. Тэр үргэлж надад дахин дахин оролдлого хийж бай гэж хэлдэг.”

7. Олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн нь түүний амьдралыг харах өнцгийг өөрчилжээ. Мину 20 настайдаа автомашины осолд орсон. “Олон хүний хувьд 20 насандаа насанд хүрсэн нэгэн болж, маш олон шинэ санаа, мөрөөдлөөр дүүрэн болдог үе. Гэхдээ би 20 настайдаа золгүй явдалтай учирсан. Нэг жилийг эмнэлэгт өнгөрүүлж, хөдөлж ч чадахгүй байх үедээ их олон зүйл бодсон. Цөхрөлтгүй цааш үргэлжлүүлэх хэрэгтэй, хэт сэхүүн маадгар байж болохгүй.”

8. Жүжигчин болох үедээ И Мин У  гэж дуудуулахыг хүсдэг байжээ. Star Diary-н ярилцлагын үеэр энэ тухай ярихдаа, “Beat кинонд Жон Ү Соны дүр ийм нэртэй байсан тул энэ нэрийг сонгосон. Их гоё харагдсан болохоор. Гэхдээ И Мин У  гэж интернет хайлт хийхэд гадаад руу цагаачлах тухай мэдээлэл л гарч ирсэн. Тэгээд энэ нэр тохиромжгүй юм байна гэж бодсон.” Ийнхүү тэр И Мин У  нэрээрээ жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр болжээ.

9. “Би залхуу талдаа. Хувийн зохион байгуулалт тийм ч сайн биш. Би сөжү уудаггүй. Архи даадаггүй юм. Менежер надад алкохоль өгсөн ч би ууж чадаагүй. Сонин байгаа биз? Архи даадаг юм шиг харагддагаа мэднэ ээ.” Тэр хамгийн ихдээ 2 шил шар айраг эсвэл 4 аяга сөжү ууж чаддаг.

10. “Амьдрал өөрчлөгдөж цаг хугацаа өнгөрснөөр би насанд хүрсэн нэгэн болсон гэдгээ ойлгосон. Тэгээд илүү хөгшрөхөөсөө өмнө амжилттай дүр бүтээхийг хүссэн. Гэтэл өв залгамжлагчид кинонд 27 настайдаа ахлах сургуулийн сурагчийн дүр бүтээхээр болсон. Эвгүй байсан ч, зохиолч нь яг одоо байгаагаараа л дүр бүтээ, жүжиглэ гэж хэлсэн. Би илүү бодит, натурал жүжиглэхийг хичээдэг. Жишээлбэл, жүжигчин Гун Хю Жин шиг.”

11. Унтаж байхдаа ярьдаг.

12. Personal taste кинонд Жон Жин Ху-гийн дүрийг бүтээж, 60 сая вонын цалин авсан.

13. Анх карьераа загвар өмсөгчөөр эхлүүлсэн.

14.  Сонин унших дуртай. Тэрээр өдөр бүр сонин уншдаг гэнэ.

15. F4 киноны Гү Жүн Пюгийн дүрийг бүтээхдээ үсээ 5 удаа буржийлгасан.

16. Математик, биеийн тамирын хичээлдээ сайн байсан.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.23.101.60)
нандан эрдэнэ олон гоё кино таваарай
2020-05-20 Хариулах