Б.Гангаамаа ганцаараа биш шүү
Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга Хойт Америк тивийн ноён оргил Денали/д.т.д 6144м/-д амжилттай авиралт хийсэн уулчдын төлөөлөл МУГТ, ОУХМ, МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Цол, зэрэг олгох зөвлөлийн дарга Б.Гангаамаа, “Хайрхан“ аялагч клуб, Уулын спортын мастер Ч.Ариунзул, МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Уул-авиралтын ”Саммит” клуб, Уулын спортын I зэрэгтэй Л.Бүрэнтөгс нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэжээ.
Манай улсын уулчдаас Денали:2019 авиралтанд 2 багийн нийт 6 уулчин оролцсон. Б.Гангаамаа ахлагчтай, спортын мастер Ч.Ариунзул гишүүнтэй баг болон “Саммит” клубийн Н.Нармандах оргилд амжилттай гарсан байна.
Ирэх жилүүдэд авиралт эхэлж хийх манай уулчдад анхаарах зүйлсийн талаар сурталчилж, заавар зөвлөгөө өгч байх нь зүйтэй хэмээн санал нэгджээ
Уулзалтаар Денали:2019 авиралтын онцлог, авиралтын өмнөх болон авиралтын үеийн эрсдэлүүд, тохиолдсон бэрхшээлүүдийг хэрхэн даван туулсан талаар дэлгэрэнгүй ярилцаж санал бодлоо солилцсон гэнэ.
Ирэх жилүүдэд авиралт эхэлж хийх манай уулчдад анхаарах зүйлсийн талаар сурталчилж, заавар зөвлөгөө өгч байх нь зүйтэй хэмээн санал нэгджээ.
Хэдэн ч хоногоор тасралтгүй үргэлжилж болох Хойт туйлын хүчтэй хүйтэн салхи, цасан шуурга, цаг агаарын хүнд нөхцөл гол эрсдэлүүдийн нэгд тооцогддог тул уулын авиралтын техник, дадлага туршлагыг тухайн уулчин өндөр түвшинд эзэмшсэн байх ёстойг багийн уулчид онцолсон аж.