Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ

Монголын Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан Буянт Ухаа спортын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Хүчит 64 бөх барилдсан уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул Улсын харцага О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

 

Шөвгийн 4-т Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.229)