Дуу авиа сексэд амт улам нэмдэг
Сексийн тухай бод
Статистикийн мэдээгээр бол эмэгтэйчүүдийн 19 хувь нь өдөр бүр сексийн тухай боддог бол эрчүүд гурав дахин олон удаа боддог гэнэ. Сексийн тухай бодол эрэгтэй, эмэгтэй хүнд харилцан адилгүй байдаг. Гэхдээ дур ханах тусам өдрийн турш энэ тухай бодох нь олширдог бөгөөд унтахаар хэвтэхдээ ч “бэлэн” болсон байдаг.
Унтлагын өрөө зөвхөн хосуудынх
Эмэгтэй хүн дур тавихын тулд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болдог. Иймээс унтлагын өрөөгөө тав тухтай байхаар засаж янзлах хэрэгтэй. Эхлээд унтлагын өрөө зөвхөн амраг хосынх гэдгийг зарла. Тэгээд чамин бүтээлэг, зөөлөн дэр, лааны гоёмсог тавиур дээр бүхнийг тооцоол. Оройн 22 цагаас хойш ажлын тухай ямар ч яриа байж болохгүй гэж хоорондоо сайтар тохиролц.
Цагаа зөв тохир
Зарим хосууд секс хийх тусгай төлөвлөгөө зохиодог. Энэ нь ч яахав байж болох л зүйл. Мэдээж хосууд болгон өөр өөр бодол санаатай болохоор нийтлэг зөвлөгөө гэж байж болохгүй.
Гэхдээ нэг зүйлд сайтар анхаарах хэрэгтэй. Сексийг зөвхөн орой хийх албагүй. Учир нь энэ үед ихэнх хүмүүс өдрийн ажилдаа ядарсан байдаг.
Эхлээд эвлэрэх нь чухал
Хэрэв та амрагтайгаа муудалцсан бол хэдийд ч, хэдэн ч удаа секс хийгээд дур ханаж чадахгүй.
Уур бухимдал гэдэг гоё сайхан бүхнийг дарангуйлж байдаг. Тиймээс эхлээд хоорондоо эвлэрэх хэрэгтэй. Зүгээр л уучил, эсвэл сексээс татгалз.
Уран зөгнөл ч хэрэг болно
Уран зөгнөл маш их хэрэгтэй. Үүний ачаар өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас ангижирч, таатай мэдрэмжээ төвлөрүүлж чаддаг болдог.
Сексийн хувьд таны уран зөгнөлд амраг чинь, эсвэл өөр хүн ч байж болно. Энэ бол таны хувийн хэрэг л дээ.
Байрлалаа өөрчлөөд үз
Байрлалаа үе үе өөрчилж, хэлүү болон сэрлийн бусад цэгийг дээд зэргээр өдөөх байрлалыг олбол эмэгтэй хүн амархан дур тавина. Сексийг янз бүрийн хэмнэлтэйгээр хийгээрэй. Сексэд ганц зөв байрлал юмуу эвгүй буруу байрлал гэж байдаггүй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эмэгтэй дээрээ байрлал эмэгтэй хүнд ашигтай. Эмэгтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулж болдог. Хажуугаар хэвтээд эрэгтэй араас хийх үед тэрээр эмэгтэйнхээ хөхийг барьж хэлүүг гараар өдөөх боломжтой.
Дуу авиа сексэд амт улам нэмдэг
Сексийн үед эрэгтэй эмэгтэй аль аль нь амаа үдүүлчихсэн юм шиг дуугай байж болохгүй. Хоорондоо илэн далангүй ярилцах хэрэгтэй.
Гэхдээ үг яриа чинь жирийн үеийнх шиг биш илүүтэй эелдэг ялдам дуу авиа гаргах нь дур тачаалыг улам бадраадаг. Гинших, ёолох дуу авиа сексэд амт нэмж, галзууруулах шахдаг.
Оршлийг орхиж яавч болохгүй
Эмэгтэй хүн эр бэлэг эрхтэн хөвчирмөгц хурьцахад бэлэн болж гэж үздэг. Эрчүүд ч мөн адил үтрээ чийгтэй болмогц тэгж боддог. Ингэж бодсон үедээ сексийн оршлыг орхидог талтай. Яаралгүй янаглан үнсэлцэж, тэврэлдэж байхдаа л сексэд бэлэн болсноо мэдэрдэг. Хөвчрөлтөөс дур тавихад 7-8 минут болдог нь ихэнх эмэгтэйчүүдэд хангалтгүй. Харин өмнө нь сайн бие халаалт хийсэн бол хэдхэн агшиж шаардагддаг.