Үслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө

Өвлийн улиралд ч бүсгүйчүүд өнгөлөг, ганган хувцаслахыг эрхэмлэдэг болсон. Тэр хэрээрээ булга, үнэг, туулайн шубыг ихэвчлэн сонгож өмсдөг. Тэгвэл үнэтэй авсан үслэг эдлэлээ хэрхэн яаж цэвэрлэж, хадгалах нь бүсгүйчүүдийн хувьд асуудал болдог гэхэд бараг л хилсдэхгүй. Гоёмсог ганган шуба зөв арчилж, хадгалахгүй бол үснийхэн сор нь налж хэлбэрээ алдаж, өнгө үзэмж нь мууддаг. Үслэг эдлэлийг зориулалтынхан дагуу зөв хадгалбал олон жил болсон ч муудадгүй гэнэ. Харин өмсөхгүй хадгалах тусам өнгө үзэмж нь муудна. Тэгэхээр шуба аль болох өмсч, зөв арчилж, салхинд гаргах ёстой юм байна. Өмсөхгүй бол хаа нэг салхинд гаргаж тавих хэрэгтэй. Ингээд үслэг эдлэл сонирхдог бүсгүйчүүддээ шуба хэрхэн яаж арчлах талаарх чухал 10  зөвлөгөөг хүргэе.

1. Булга, туулай, үнэгэн, минж, шуба өмссөн үедээ хүн ихтэй газар шүргэлцэж явахаас татгалзаараый. Учир нь,  үслэг эдлэлрийн үс нь сөрж, өнгөө алдаж, унах аюултай.

2. Үслэг эдлэлийг норгож болохгүй. Цас орж байх үед ч норгохгүй байхыг бодоорой. Хэрэв норсон л бол маш хурдан элэгдэж, муудна. Норсон тохиолдолд паарнаас хол байлгах хэрэгтэй. Харин хамгийн түрүүнд сайтар сэгсэрч, хуурай щеткоор самнаарай.

3. Та үслэг эдлэлээ зөвхөн шкафанд,м томхон уутанд хийж хадгалаарай. Чемодан болон хайрцганд хийж хадгалж болохгүй. Харин хааяа нэг агаарт гаргаж байгаарай. Учир нь, үслэг эдлэл ч амьсгалах дуртай байдаг.

4. Үслэг эдлэл элдэв үнэрийг өөртөө шингээхдээ сайн байдаг. Тэгэхээр эвгүй үнэрээс сэргийлж, жижигхэн алчууранд өөрийнхөө үнэртэй уснаас түрхээнд халаасанд нь хийх хэрэгтэй. Мөн мольны эсрэг бодисыг ч халаасандаа давхар хийгээрэй.

5. Цагаан үслэг эдлэлд илүү их арчилгаа шаарддаг. Тиймээс та цагаан шуба өмсдөг бол крахмалаар арчиж болно.

6. Шуба зөв хадгалж, арчлах хэрэгтэй. Хэрвээ таны шубанд утаа шингэж өнгө үзэмж нь муухай болсон бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй.

7. Хими цэвэрлэгээнд өгөх болсон эсэхийг эхлээд өөрөө шалга. Яаж шалгах вэ гэхээр шуба руугаа үлээж үзээрэй. Үлээхэд үс нь удаан тогтохггүй хэвэндээ орж байвл цэвэрлэх болоогүй байна гэсэн үг.

8. Шубан дээрээ цүнх үүрч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв үүрвэл үүрсэн хэсийн үс халцарч унах аюултай.

9. Шубаны үс нь нэг талдаа бөөгнөрч, эсвэл хэлбэрт орсон бол та халуун сэнсээр 3-5 секунт орчим үлээлгэх хэрэгтэй.

10. Онц шаардлагагүй л бол халуун индүүгээр индүүдэх, угаах, химийн бодисоор цэвэрлэхийг хориглодог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.202.38)