Олон удаа үр хөндүүлэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй
Нийт эрэгтэйчүүдийн 34 хувь нь эмэгтэй хүний хөхөнд хамгийн их сэтгэл алдардаг бол эмэгтэйчүүдийн 87 хувь нь хөхний хэлбэртээ сэтгэл дундуур явдаг. Хүүхнүүдийн нэг хэсэг нь хөхөө томсгох, нөгөө нь багасгах, гурав дахь нь хэлбэрийг нь өөрчлөх хүсэлтэй байдаг. Эмч нар эмэгтэйчүүдийн хөхийг сүүний булчирхай гэж нэрлэдэг. Эмэгтэй хүний хөх нь төрсний дараа сүү бий болгох онцгой эрхтэн гэж үздэг. Хөх маш нарийн бүтэцтэй.
Цаг уурын хувьд таагүй бүс нутагт амьдардаг, ээж, эсвэл эмээ нь энэ өвчнөөр өвчилж байсан бол өвчлөх магадлалтай. Мөн байнга ядаргаанд ордог, эсвэл олон удаа аборт хийлгэсэн бол өвчлөх эрсдэл маш өндөр байдаг.
Хөхөнд дааврын өөрчлөлтийн үед сүү ялгаруулдаг онцгой эсүүд байдаг. Бүлэг ийм эсээс хэлтэнцэр үүсэж, хэлтэнцэрүүд нь нэгдэж том хэлтэнгүүд (15-20ш) үүсгэдэг. Хэлтэн бүрд сүү ялгаруулах цорго байх бөгөөд энэ нь хөхний товч руу орсон байна. Энэ бүтцийг холбож тэжээл өгдөг эсээс бүрдсэн завсрын эд гэж бий. Чухамдаа энэ онцлог бүтцээсээ болж хөхний булчирхай маш эмзэг байдаг. Хүүхэд төрүүлсэн хоёр эмэгтэйн нэг нь дор дурдсан хөхний өвчинд байна.
Мастит: Хөхний булчирхайн үрэвсэлт өвчин. Ихэвчлэн хөхний товчны хагархайгаар хөхөнд халдвар орсон үед үүсдэг.
Хоргүй хавдар: Тодорхой төрлийн эсүүдийн (аденома, фиброма, фиброаденома) хүчтэй өсөлтийн голомт үүсэх.
Мастопатия: Хоргүй хавдартай бараг ижил боловч сүүний булчирхай бүхэлдээ адил хэмжээгээр өвчилнө.
Хөхний хорт хавдар:Энэ нь онцгой идэвхит эсүүдийн хяналтгүй өсөлтийн голомтуудШалтгаан
Эмэгтэй хүний хөх буюу сүүний булчирхайн өвчний хамгийн гол шалтгаан нь бэлгийн болон зарим нэгэн дааврын тэнцвэр алдагдах явдал юм. Энэ нь өндгөвч, бамбай булчирхай, элэг, цөсний хүүдийн гэх мэт эртхэнүүд өвчилсөн үед тохиолддог. Цаг уурын хувьд таагүй бүс нутагт амьдардаг, ээж, эсвэл эмээ нь энэ өвчнөөр өвчилж байсан бол өвчлөх магадлалтай. Мөн байнга ядаргаанд ордог, эсвэл олон удаа аборт хийлгэсэн бол өвчлөх эрсдэл маш өндөр байдаг. Түүнээс гадна хөхний булчирхайн өвчлөл нь гэмтэл няцралаас үүсдэг.
Шинж тэмдэг
Хөхний хорт хавдрын анхдагч шинжийг эмэгтэйчүүд өөрсдөө илрүүлж болно. Хэрэв хорт хавдарыг эрт үед нь илрүүлбэл эмчилж болно. Хөхөө шалгаж байх нь хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. 20 наснаас дээш насны эмэгтэйчүүд хөхөө тогтмол шалгаж үзэж байх хэрэгтэй.
Ийм үзлэгийг сарын тэмдэг эхэлснээс 7-10 хоногийн дараа хийх нь зүйтэй. Энэ үед хөхний эмзэглэл намдаж, хэмжээ нь багассан байдаг. Цэвэршилт эхэлснээс хойш сар бүр тогтмол үзлэг хийж байх шаардлагатай.