Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?. 40 мянга гаруй мэргэжлээс ямар сонголт хийх вэ?

Бид амьдрал дээр мэргэжлээ зөв сонгохын ашиг тусыг маш сайн мэднэ. Гэхдээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, өөрийнхөө сонголтыг зөв байна уу, үгүй юү гэдгээ тэр бүр мэддэггүй. Мэргэжлээ зөв сонгосон эсэхээ мэдэхийн тулд эсвэл зөв сонгохын тулд хамгийн эхлээд “Би хэн бэ” гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Учир нь энэ таны амьдрал, та гол дүр нь, таны сонголтоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах эсвэл өөрийнхөө хийсэн мэргэжил сонголтод сэтгэл дундуур хандах, таалагдаагүй ажил, хэзээ ч нөхөж чадахгүй алдсан цаг хугацаанд харамсч амьдрах гээд олон таагүй асуудалтай нүүр тулах болно.

Өсвөр насны хүүхэд, залуусын хувьд амжилттай яваа хэн нэгнийг даган дуурайх нь элбэг байдаг. Тэднээс үлгэр дууриал авах нь зөв боловч даган дуурайх нь заримдаа биднийг төөрөгдүүлж орхидог. Ийм мэргэжилтэй хүмүүс амжилттай байж, нийгэмд нэр хүндтэй, сайхан амьдарч байна гэж хардаг. Энэ хүмүүс бол өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, зөв цагт зөв зүйл хийж яваа юм. Тиймээс эдгээр хүний арга барилаас үлгэр дууриал авахаас биш мэргэжил, амьдралыг нь даган дуурайх албагүй юм. Учир нь та бол цор ганцхан хувь бүтээгдсэн хүн. Тиймээс өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, ажил хөдөлмөртөө дурлаж, түүнийгээ чин сэтгэлээсээ хийж чадах юм бол яг л тэдэн шиг тухайн салбартаа амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдарч чадна.

Мэргэжил сонголт бол насан туршийн амьдралын чинь учир утга, санасан бодсоноо хэрэгжүүлэх боломж, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх хамгийн чухал хариуцлагатай алхам юм. Тиймээс таныг сэтгэлийн хөөрлөөр, бусдын нөлөөнд автаж, үндэслэлгүй, судалгаагүй өөрийн мөн чанар, чадвар боломждоо тохироогүй сонголт хийхээс сэргийлж дараах зөвлөгөөг хүргэж байна.

НЭГДҮГЭЭР АЛХАМ: МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭ ЗӨВ СОНГООРОЙ

Хүн төрөлхтөн одоогийн байдлаар 40 мянга гаруй мэргэжлээр бие биедээ үйлчилгээ үзүүлж байна гэсэн дүгнэлт байдаг аж. Эдгээр мэргэжлийг харилцах чиглэлээр нь дараах таван үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд:

1. Хүнтэй харилцдаг мэргэжлүүд / Цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцаагч, сэтгүүлч гэх мэт/

2. Техниктэй харилцдаг мэргэжлүүд /Шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд орно/

3. Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /Малын эмч, биологич, ой судлаач, ус хэмжигч гэх мэт /

4. Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /Нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/

5. Уран сайхны дүр, зохиол бүтээлтэй харилцдаг мэргэжлүүд /Зохиолч, жүжигчин, дуучин, бүжигчид гэх мэт/ Эдгээрээс өөрийн сонирхож буй мэргэжлийнхээ чиглэлийг зөв сонгож тодорхойлоорой.

ХОЁРДУГААР АЛХАМ: БОДИТ БАЙДЛЫГ САЙН СУДАЛ

Сонгосон мэргэжлийн чинь чиглэлээр бодит амьдрал дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилцаад үз. Ялангуяа, мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцах, тэднээс зөвлөгөө мэдээлэл авах нь танд хамгийн сайн туршлага болно.

ГУРАВДУГААР АЛХАМ: ӨӨРИЙГӨӨ СОРИОД ҮЗ

Өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, юунд сэтгэл ханамжтай байдаг, юунд гонсойдог, илүү сайн хөгжсөн онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Чи юу хүсэж байна гэдгээ мэд. Үүний тулд мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно. Интернэт болон бусад эх сурвалжид байгаа мэргэжил сонголтын сорилоор өөрийгөө сорьж үзээрэй. 

ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ: ТУХАЙН МЭРГЭЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ СУДАЛ

Аливаа ажил мэргэжил тодорхой авьяас чадвар, нөөц боломж, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг шаарддаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил чинь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг, чадамж, авьяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд тухайн мэргэжилтнийг сонгон шалгаруулах талаар гарсан заруудтай танилцаж, мэргэжилтэнг сонгодог хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцаж болно.

ТАВДУГААР АЛХАМ: МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГУУЛИА СОНГО

Дээрх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог улсын болон хувийн их, дээд сургууль олон бий. Тиймээс тухайн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн чанар чансаа, магадлан итгэмжлэл, багш нарын ур чадвар, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хүрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд болон сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэх, оюутанд өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэхийг нь харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал юм. Үүний тулд тухайн сонирхсон мэргэжлээр бэлтгэдэг их, дээд сургуулиудаар зочилж, багш, оюутнуудтай нь уулзаж болно.

“ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ" СОНГОХ НЬ ХЭР АШИГТАЙ ВЭ?

Энд бас нэгэн зүйлийг онцгойлон анхааруулахад бид “Эрэлттэй мэргэжил” гэдгийг одоогийн эрэлтээр тодорхойлох нь учир дутагдалтай юм. Харин ирээдүйд, чамайг сургууль төгсөөд ажиллах үед 5-7 жилийн дараа эрэлт нь ямар байх вэ гэдгийг судлах хэрэгтэй. Ингэхийн тулд магадгүй нийгэм, эдийн засгийн чиг хандлагыг судалж үзэх ёстой болно.

Энэ тухай судалгаа хийсэн мэргэжилтнүүдийн ажлын үр дүн, нийтлэл, ярианд анхаарлаа хандуулах нь илүү чухал юм. Эдгээр алхмыг хийсэн бол таны сонголт чинь мэргэн, мэргэжил чинь өгөөжтэй байх болно. Танд амжилт хүсье. Мэргэжлээ зөв сонгосноор та хаана ямар сургуульд суралцаж, ямар мэдлэг олж авах, ямар мэдлэг, чадварыг хуримтлуулах, дараа нь ямар газар ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх, нээх, өөрийгөө хэн болохыг бусдад хэрхэн харуулах вэ гээд тухайн хүний насан туршийн амьдралтай холбоотой бүхий л асуудалд мэргэжил сонголт хамаарч явдаг.

МЭРГЭЖЛЭЭ БУРУУ СОНГОВОЛ:

-Эдийн засгийн гарз учирна -Цаг хугацааны хохирол амсана -Сэтгэл ханамжгүй амьдарна -Өөртөө итгэлгүй болох, амьдралдаа эргэлзэх гэх мэт олон сөрөг талуудтай.

МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОВОЛ:

-Цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй -Боломж, бодит байдлыг зөв хослуулна -Ажлын бүтээмж, бүтээмжид суурилсан амжилт гарна -Ажилтай, орлоготой, амьдралын боломжтой, бодит өсөлттэй байх болно.

Эх сурвалж: "Education Guide" сэтгүүл. 2019. №01

Сэтгэгдэл: (10)
Таны IP: (18.119.113.79)
Сүнжидмаа Хуульч мэргэжилтэй болхын давуу тал юу вэ яамар ач холөогдолтой вэ
2024-01-21 Хариулах
Боки Өөрийн чин хүсэл ур чадварыг сайн бодоорой Амжилт хүсье
2024-01-06 Хариулах
Боки 12оо төгсөхгүйгээр цалин гайгүй мэргэжил эзэмшихгүй их сургуульд ч орж чадахгүй нягтлан болно гэвэл
2024-01-06 Хариулах
Боки Мөн байггүй яахав
2024-01-06 Хариулах
Ганзориг Спорт мэргэжил мөн үү?
2023-05-31 Хариулах
Боки Мөн байггүй яахав
2023-05-31
Нягтлан мэргэжил хэр хэрэгтэй ,хэр эрэлттэй юм бол? Би математик,физикийн хичээлдээ илүү дуртай бас сайн юм л даа . 12 дугаар ангиа төгсөхгүйгээр 9дүгээр ангиа төгсөөд орж болох ямар сургууль байдаг юм бол?
2023-05-23 Хариулах
Боки 12оо төгсөхгүйгээр цалин гайгүй мэргэжил эзэмшихгүй их сургуульд ч орж чадахгүй нягтлан болно гэвэл
2023-05-23
aytolkyn mergjlee yj songh be?
2023-05-04 Хариулах
dulamsuren mergejlee yj zov songoh be
2022-03-01 Хариулах
Erdenesuren Мэржилээ сонгож чадахгүй байна
2021-12-07 Хариулах
dulamsuren mergejlee yj zov songoh be
2021-12-07
Enhzul Sainuu deer bicsen zowlomjvvdiig unshlaa ih goy taatai yum bodogduulsan zowlomjvvd bn bayrlaa bi ooroo jvjigcin boloh hvsel ermezeltai gehdee tsaana ni nadad 2meregjil dahiad bga setgvvlc batlan hamgaalh geed hhe ali meregjile songohoo sain medkvv bn yag aliigaar ni ywuul amjiltai ywh bol gej zondoo bodjiine ta eniig hvleen awsan bol hariu ogoorei yag ymr2 shaardlagtai zuil beltel hamgamj garj irdeg gedgiig ene meregjvvdiin zowlomjiig nadad ogoc tus boloooc🙋‍♀️😁🥰🥳😳
2021-03-31 Хариулах
Боки Өөрийн чин хүсэл ур чадварыг сайн бодоорой Амжилт хүсье
2021-03-31