Наадмын өдрүүдэд нийтийн тээвэр дараах зохион байгуулалтаар ажиллана
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний талаар Нийтийн Тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллах юм.
Энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
“Мишээл экспо төв” болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Энэ сарын 11, 12-нд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, энэ сарын 13-нд хотын төв буюу МУБИС-ийн баруун тал Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 8:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд Хүй 7 худаг”руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол; 3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.
Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10, 11, 12, 13-нд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчлэх юм байна.