Улаан-Үд чиглэлд 45 хүний суудалтай том автобус үйлчилнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-нөөс эхлэн 45 хүний суудалтай автобус үйлчлэх болсон талаар АТҮТ-өөс мэдээлэв.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нээж байгаа аж.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХ том хүнийг 26 мянган төгрөг, хүүхдийг 13 мянган төгрөг, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК том хүнийг 650 рубль, хүүхдийг 325 рублиэр тээвэрлэнэ.

Автотээврийн Үндэсний Төв-н зураг.

Цагийн хуваарь:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзалаас Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагийн өглөөний 04:30 цагт Улаан-Үд чиглэлд хөдөлнө.

ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзалаас Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагийн 12:00 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын чиглэлд хөдлөх юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.122.20)