Буриадын хөдөө аж ахуйн их сургуульд хөнгөлөлттэй нөхцлөөр оюутан элсүүлнэ. Та яараарай!
В.Р.Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн их сургууль
Ирэх хичээлийн жилд энэхүү сургуулийг сонгон суралцах оюутан та тус ургуулийн танилцуулга, оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл хөтөлбөрүүд, оюутан залууст олгож буй хөнгөлөлт, урамшуулал зэргийг дараах мэдээллээс сонирхоно уу?.
Монголд суралцах зардлаар хилийн дээс алхаж сурах ховорхон боломжийг бүү алдаарай! Танд амжилт хүсье!
В.Р.Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн их сургууль нь Буриад Улсын анхны дээд сургууль бөгөөд 1931 онд Буриад-Монголын Хөдөө Аж Ахуй-Багшийн Дээд Сургууль нэртэй байгуулагдсан улсын сургууль юм.
Тус их сургууль нь ОХУ-н «Мэргэжлийн шилдэг их сургууль» дипломоор шагнагдан шилдэг 100-н их дээд сургуулийн тоонд орсон ба Буриад ба Байгалийн чанадад анх удаа TOEFL шалгалт авах Олон улсын төвийн эрх авсан. 2014 онд явуулсан төгсөгчдийн ажилд хамрагдсан судалгаагаар тус академийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төв нь ОХУ-ын 82 субъектын 925 төвөөс 6 дугаар байранд шалгарсан юм.
ОХУ-н Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудын дунд явуулдаг шалгалтаар 2018 онд “Үр дүнтэй их сургууль” үнэлгээ авсан.
2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хөтөлбөр, чиглэлүүд
|
|
Хөдөө аж ахуйн коллеж
Санхүү эдийн засаг нягтлан бодох бүртгэл
Газар зохион байгуулагч
Хөдөө аж ахуйн механикжуулагч
Аялал жуулчлал
Мал эмнэлэг ба зоотехник
Магистр ба докторын сургалтанд мөн хамруулан сургана.
2019 оны элсэлтээр эн тэргүүнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарын ажилчин албан хаагчдын хүүхэд болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь А, В үнэлгээтэй төгсөгчдийг ярилцлага хийсний үндсэн дээр 55,9 -74,5 % хөнгөлөлттэй элсүүлэн авна. Хөнгөлөлт суралцах бүх хугацаанд хүчинтэй байна.
Хөнгөлөлтөнд хамрагдсанаар сургалтын төлбөр 1 400 000 - 2 500 000 ₮ байна. Оюутны дотуур байр ч мөн хөнгөлөлттэй. Суралцахгүй тохиолдолд үлдсэн хугацааны сургалтын төлбөрийг буцаан олгоно.
Орос хэлний эрчимжүүлсэн курст хамруулна. Монгол дахь төлөөлөгч нь албан ёсны оюутны урилга, бичиг баримт бүрдүүлэн, Улаан-Үүд хотод өөрийн биеэр хүргэж өгнө. Мөн суралцах хугацаанд нь гадаад харилцааны албатай хамтран анхаарал тавина. Оюутны хотхонд дэлгүүр, эмнэлэг, стадион бусад хэрэгцээтэй үйлчилгээнүүд байрладаг, амьдрах орчин аюулгүй.
Оюутны дотуур байр ба хичээлийн байр бүрэн камержсан. Мах, хоол хүнс нь монголоос хямд, дотуур байранд тусгай гал тогооны өрөөтэй.
Суралцах хугацаанд ажил хийх боломжтой.
Амжилттай суралцсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр:
- Мэргэжлийн салбарын орчуулагч
- Дээд сургуулийн багш
- Багш
давхар диплом эзэмших боломжтой.
Холбогдох утас: 95 55 35 62
Майл хаяг: buriadunis@gmail.com FB: Буриадын тэргүүлэх их сургуулиуд
Эх сурвалж: www.news24.mn