Төв аймгийн зарим хэсгээр цахилгаан хязгаарлахыг анхааруулав
Цахилгааны сүлжээ, тоноглолд хийж буй засварын ажилтай холбогдуулан маргааш буюу Ням гарагт Төв аймгийн зарим хэсгээр цахилгаан хязгаарлахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.
Цахилгаан 10.00-18.00 цагийн хооронд Төв аймгийн Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-иуд болон эдгээрийн ойр орчмоор хязгаарлах аж. Ингэхдээ дээрх байршлын ойр орчмын хэрэглэгчдийг мөн хамруулах юм байна.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Тиймээс хуваарь өөрчлөгдөх тохиолдолд, "УБЦТС" ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг "УБЦТС" ТӨХК-иас хүслээ.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Эх сурвалж: www.news24.mn