Хог боловсруулах ажилтан санамсаргүй байдлаар 23 мянган ам.доллар олжээ

АНУ-ын Орегон мужийн Эшленд хотын Хог дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан гутлын хайрцагт нуусан 23 мянган ам.доллар олжээ.

Хог ангилах машинаас уг гутлын хайрцаг унасан бөгөөд тэрээр унасан хогийг машинд дахин хийх гэж байхад боодол мөнгө унажээ. Эшленд хотын хог дахин боловсруулах үйлдвэр дээрх азтай эрийн нэрийг нууцалж байна. Гэхдээ энэ их хэмжээний бэлэн мөнгийг Умард Калифорнийн хог дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хандивлажээ. Умард Калифорнийн хог дахин боловсруулах үйлдвэр түүний сайхан сэтгэлд талархаж байгаагийн дээр 320 ам.долларыг хагас жилийн хугацаанд цалин дээр нь нэмж олгохоор болсон байна.

Хог дахин боловсруулах үйлдвэрийн газраас энэ хэмжээний бэлэн мөнгө олдож байгаагүй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын метроны ажилтан хогийн савнаас 15 мянган ам.долларын бэлэн мөнгө олсон тохиолдол гарч байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)