ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ: Гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд
2019-08-11
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ оны эхний хагас жилд дараах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ.
- 19.3 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл
- 45.8 тэрбум төгрөгөөр ХАА-н хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл
- 13.9 тэрбум төгрөгөөр Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр
- 58.2 тэрбум төгрөгөөр Нийслэл болон орон нутгийн зам, гүүрний барилгын төслүүд
- 6.8 тэрбум төгрөгөөр Инженер технологийн дээд боловсрол төсөл болон боловсролын чанар хүртээмжийг дэмжих төсөл
- 15 тэрбум төгрөгөөр Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл
- 74.4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл
- 70.4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар Мандалговь ЦДАШ дэд станц барих төслийг тус тус санхүүжүүлжээ.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн зарцуулалтыг хөгжлийн түнш байгууллагаар дараах зурагт харуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)
ИХ УНШСАН