Цагаан зээр хил дамнан нүүх болжээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 24 цагаан зээрд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэж, судалгаа хийжээ. Цагаан зээрд ихэвчлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт нийт 247,380.23 км2 талбайг хамран нутаглаж, намрын улиралд ихэвчлэн нүүдэл хийж буйг тогтоожээ.
Сүүлийн хоёр жилийн байдлаар хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал 2017-2018 онд хүзүүвчтэй цагаан зээрдийн гурав нь хойд хөрш рүү хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж ирсэн байна. Тиймээс цагаан зээрийн хил дамнасан нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежментийг сонгон нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.