Google Play Store шинэ загвартай болов

Сар бүр 2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй Google Play Store-ийн загварыг шинэчилсэн байна. Энэ талаар Андройд албан ёсны блогтоо “Хэрэглэгчдийнхээ хүсэл таашаал, хэрэгцээнд нийцүүлэх үүднээс илүү цэгцтэй, илүү ойлгомжтой загварыг бий болголоо” гэжээ.

Уг шинэ загварын хүрээнд хэд хэдэн томоохон өөрчлөлт орсноос хамгийн онцлууштай нь апп болон тоглоомыг тус бүрт нь өөрийн гэсэн хэсэгтэй болгож нийтэд нь дэлгэцийн доод хэсэг рүү шилжүүлсэн явдал байлаа. Мөн дуу гэсэн хэсгийг үндсэн цэснээс хассан нь тун удахгүй Google Music үйлчилгээнд хийгдэх өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай. 

Мэдээж уг өөрчлөлт нь Гүүглийн өөрийн Material Design гэх загварын агуулгатай уялдаж байгаа ч гэгээлэг өнгө, цэсний байрлал, аппын дэлгэрэнгүй, том “суулгах” товч зэрэг нь Apple-ын App Store-той ойролцоо байгаа юм. 2017 онд Apple өөрийн App Store-доо өөрчлөлт хийн апп, тоглоом хоёрыг тус, тусын цэстэй болгох гэх зэргээр томоохон өөрчлөлтүүдийг оруулсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.23)