“Улаанбаатар түншлэл-2019” өнөөдөр эхэлж байна

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өнөөдөр эхэлж байна.

МҮХАҮТ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран уламжлал болгон зохиодог энэ удаагийн “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг 44 дэх жилдээ болж байна.

Үзэсгэлэн-худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, зах зээлээ өргөжүүлэх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээлд гарах түншлэлийг бий болгох зорилготой юм.

 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог Беларус улс түнш орноор оролцож байна. Тус улсын “Белаз”, Минскийн тракторын үйлдвэр, “Могилолифтмаш”, дарсны болон хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл ирээд байна.

Тус улсын зах зээл, экспортын бүтээгдэхүүнийг сонирхож буй хүн бүрт нээлттэй Монгол Беларусийн бизнес уулзалт МҮХАҮТ-д болох аж. Мөн үзэсгэлэн-худалдаан дээр БНСУ, БНХАУ, ОХУ, Тайванийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.109)