"НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019-2020 зарлагдлаа

Номин Холдинг ХХК- аас ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготойгоор "Номин Тэтгэлэгт Хөтөлбөр"-ийг 2 дах жилдээ зарласан байна. 2019-2020 оны хичээлийн жилд "Шилдэг 25" оюутныг шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.

Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, суралцаж буй чиглэлээр ажлын байранд дадлагажих, туршлага хуримтлуулах, амжилттай төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах боломжийг олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:

  • Дотоодын их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсийн оюутан байх,
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх,
  • Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхтэй манлайлагч байж мэргэжлийн чиглэлийн тэмцээн  уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх,
  • Суралцаж буй мэргэжлээрээ тууштай суралцах, ирээдүйн манлайлагч болон хүсэл эрмэлзэлтэй байх,

“Номин Тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсанаар оюутан  ТА:

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг,
  • Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломж,
  • Сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах боломж зэргийг олж авах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://holding.nomin.mn/mn/post/1231 аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)