Баянхонгор-Алтайн авто замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
Баянхонгор-Алтайн 126.7 километр авто замын бүтээн байгуулалт 40 хувьтай үргэлжилж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.
Одоогоор газар шорооны ажлын 60 хувийг гүйцэтгэж, 24 километр буталсан чулуун суурь, 18 километр суурь хатуу хучилт, 15 километр
өнгө хатуу хучилт тавиад байна. Концессын барих-шилжүүлэх төрлөөр “Макс рөүд” компани Ерөнхий гүйцэтгэгчээр, “Аварга зам” зөвлөхөөр
ажиллаж буй уг замын бүтээн байгуулалт 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр Говь-Алтай, Ховд, Баян-
Өлгий аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж
бүрдэх юм. Түүнчлэн дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо өсөн, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан онцолж байв.