Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын телевизэд ярилцлага өгчээ
2019-10-05
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 10 дугаар сарын 1-3-ны өдөр ОХУ-ын Сочид болж буй “Валдай”-н 16-р бага хуралд оролцох үеэр Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзсан билээ. Д.Цогтбаатар сайд хурлын үеэр Оросын “ТАСС”, ”Риа Новости” агентлагт ярилцлага өгчээ.
Тэрээр НТВ телевизийн “Сегодня” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, “Гадаад харилцаа гэдэг байнга хөгжиж байдаг салбар. Олон улсын ийм хэлэлцүүлгийн үеэр бидэнд гадаадын мэргэжилтнүүдтэй уулзах боломж тохиодог. Өөрсдийн орны мэргэжилтнүүдтэй бол байнга уулздаг. Энэ олон улсын хурал нь гадаадын мэргэжилтнүүдийн байр суурийг маш тодорхой мэдэж авах боломж олгодог" хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.68.196)
ИХ УНШСАН