З.Бауыржан: Ихэнх ААН ослыг нуун дарагдуулж байгаа нь нууц биш

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал “Корпорэйт конвеншн” төвд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.  “Оюу толгой” ХХК, Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй энэ жилийн бага хурал хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дүрмийг ойлгуулж мөрдүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай боллоо.

Хурлын үеэр улсын хэмжээнд мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай байгааг хөндөж байв. Дээр нь албан байгууллага, ААН-үүд ажлын байранд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дүрмийг барьж ажиллавал осол аваар буурч эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үзэж буйгаа оролцогчид илэрхийлж байв

Мэргэшсэн Хөдөлмөрийн ауюлгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ш.Нацагдорж, “Хөдөлмөр эрхлэж буй, ажил хийж буй хүн бүхэнд ХАБ байх ёстой. Энэ талын дүрэм журам, хууль хүртэл манай улсад бий атал осол, аваарыг бууруулах хэмжээнд хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байгаа”-г хэлэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.192)