Монгол залуусын бүтээл WORLD PLUS Токио хотноо нээлтээ хийлээ

 Монгол залуусын бүтээсэн WORLD PLUS (W+) аппликейшн өчигдөр Японы Токио хотноо нээлтээ хийлээ. Энэхүү аппликейшн дэлхийд алдартай сэтгүүлүүдийг монгол, англи, япон, хятад, малайз, индонез гэсэн зургаан хэлээр үнэ төлбөргүй унших боломж олгож байгаа юм.

Дижитал сэтгүүлийн салбарт тэргүүлэх тоглогч болохыг зорьж буй WORLD PLUS-д өнөөдрийн байдлаар алдарт Cosmopolitan, Marie Claire, Harper's Bazaar, Esquire, Men's Folio, Asian scientist, Torque, HWM, The Peak, Home decor, Shape, CLEO Malaysia, Forbes Mongolia, Нийслэл guide, Asia mining зэрэг 78 сэтгүүл нэгдээд байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.156)