Хөшигийн хөндийн онгоцны буудлын газрын гэрчилгээг БХБЯ-нд гардуулав

Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал барих газрыг “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас 9710.9 га газрын 000000006 тоот гэрчилгээг Барилга, хот байгуулалтын яаманд өчигдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гардуулан өглөө.

Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал түүнийг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 9710.9 га газарт газар ашиглуулах асуудлыг БХБЯ-ны саналыг үндэслэн Төв аймгийн Засаг дарга, Сэргэлэн сумын Засаг дарга шийдвэрлэх юм.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)