БНЭУ-ын Засгийн газар бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Энэтхэг улсын Засгийн газар жил бүр тус улсын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад суралцах 40 оюутанд тэтгэлэг олгодог. “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монголд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулж тусгай хөтөлбөр боловсруулжээ.

Ирээдүйд ГТБҮ-т ажиллах сонирхолтой, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй доорх шаардлагыг хангасан залуус хамрагдах боломжтой аж.

Тавигдах шаардлага:

  • Инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгсөгчид
  • Инженерийн чиглэлээр их, дээд сургуулийн I, II дамжааны оюутнууд
  • Дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид (математик, физик, химийн хичээл судалсан байх)
  • Бүртгэл аравдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.251)