Сурагчдийн 1-р улирлын амралт удахгүй эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн 1-р улирлын амралт аравдугаар сарын 28-аас эхэлнэ. Энэ нь дүн гарч, улирлын шалгалт эхлэх дохио шүү, найзууд аа. Тиймээс та нар минь заавал хичээл амрахыг дөхүүлж байгаад шөнөжин сууж бэлдэнэ, эсвэл шалгалт дээр ангийнхаа хүүхдээс хуулчихна гэсэн өрөөсгөл бодолтой байгаа бол зүгээр л одооноос эхлээд үзсэн хичээлүүдээ бага багаар бэлдээрэй. 

Энэ жилийн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу тушаалаар батлан гаргасан. Ингээд та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн жилийн улирлын амралтын төлөвлөгөөг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД: 

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног,
  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног,
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног,
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног,
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.166.61)