Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчид осолд оржээ
2019-10-19
2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдрийн 12:00 цагийн орчимд "Ар Гүнт"-ийн даваа орчмын газарт олон хүн тээвэрлэж явсан автомашин осолджээ.
Тэгвэл саяхан авсан мэдээллээр ослын улмаас зургаан хүн газар дээрээ амь үрэгдэж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Үүнээс гадна 30 гаруй хүний бие байдал хүнд байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, яаралтай эрчимт эмчилгээнд орсон байна.
Осолд орсон иргэд Хуульзүйн яамны харьяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчид байсан бөгөөд 35-40 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явжээ.
Иймээс ард, иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.226)
ИХ УНШСАН