Өсвөрийн болон залуу самбочид ДАШТ-ээс 11 медаль хүртжээ

 

Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болж залуучуудын эмэгтэй ангиллын 48 кг-д Б.Баасанхүү, 62 кг-д О.Саруул нар алт, 44 кг-д Г.Бүрнээбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.

Мөн тус тэмцээний залуучуудын эрэгтэй ангиллын 57 кг-д А.Хатансайхан, 62 кг-д Б.Энэбиш, +100 кг-д М.Гантулга нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.

Ташрамд дуулгахад, өнөө жил 20 настай М.Гантулга үндэсний бөхөөр маш сайн барилддаг бөгөөд 2019 оны зун Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн юм.

Монголын өсвөрийн болон залуу самбочид энэ удаагийн ДАШТ-ээс 2 алт, гурван мөнгө, 6 хүрэл, нийтдээ 11 медалийг хүртсэн байна. Үүнээс өсвөрийн  самбочдоос охидын 44 кг-д С.Гүнжинлхам, 48 кг-д Э.Хүслэн, 52 кг-д В.Мягмаржав, 70 кг-д А.Хонгорзул, хөвгүүдийн 65 кг-д Б.Жигжиддорж нар хүрэл медаль тус тус хүртжээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.237)