The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо
Өчигдөр Лондон хотод загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг Их Британийн The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, нийт 10 номинацад ялагчдаа шалгарууллаа. Royal Albert Hall барилгад зохиогдсон тус ёслолыг жүжигчин Трэйси Эллис Росс хөтлөн явуулсан бөгөөд арга хэмжээнд Донателла Версаче, Жоржо Армани зэрэг загварын амьд домог болсон дизайнерууд хүрэлцэн ирсэн юм.
Энэ жил Bottega Veneta загварын ордон "Оны шилдэг брэнд"-ээр тодорч, тус брэндийн дизайнер Дэниел Ли "Оны шилдэг дизайнер", "Оны шилдэг гоёл чимэглэлийн дизайнер", "Оны шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" гэсэн хэд, хэдэн шагнал хүртжээ. Ингээд энэ жилийн The Fashion Awards шагнал гардуулах ёслолын ялагчдыг харцгаая.
Оны шилдэг дизайнер: Дэниел Ли
Оны шилдэг брэнд: Bottega Veneta
Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер: Ким Жонс, Dior Men
Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер: Дэниел Ли, Bottega Veneta
Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер: Дэниел Ли, Bottega Veneta
Oны шинэ авьяастан (эрэгтэй хувцасны дизайнep): Беттани Уильямс, Bethany Williams
Oны шинэ авьяастан (эмэгтэй хувцасны дизайнep): Режина Пио, Rejina Pyo
Шилдэг загвар өмсөгч: Адут Акеч
"Urban Luxe" буюу шилдэг street style брэнд: Fenty
Шилдэг бизнес удирдагч: Ремо Руффинни, Moncler