Атрын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Орхонбаяр түрүүллээ

Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын ордонд боллоо.

Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, улсын начин н.Амарзаяа, Б.Орхонбаяр, Н.Баярбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдлаа.

Түүхт ойн барилдааны үеэр аймгийн удирдлагын зүгээс энэ жилийн баяр наадмын түрүү үзүүр, улсын их баяр наадмын начин цолтонгууд болох улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүлэв. Атрын 60 жилд зориулсан үндэсний бөхийн барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой сайхан болж, Цагааннуур сумын харъяат улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ. 

Эx сурвaлж: "Монцaмэ" aгентлaг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.42)