Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгуулжээ
2019-12-05
Нийслэл хот өөрийн төсвөөр анх удаа СХД-ийн Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 10500м3 эзлэхүүнтэй хөв /гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур/ байгуулжээ.
Бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг манай хот урсаад өнгөрдөг цас, бороо, үерийн усыг хуримтлуулан ашигладаг болох эхлэл тавигдаж буй талаар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга Э.Баттулга мэдээллээ. Тэрээр мөн 2020 онд манай хот дөрвөн хөвтэй болох тухай онцолсон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.30)