Бадминтоны өсвөрийн багийн УАШТ боллоо

Монголын бадминтон сонирхогчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатарын нэрэмжит өсвөрийн багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдлаа.

Анх удаа багийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Архангай, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Улаанбаатар, Налайх зэрэг аймаг, хот дүүргийн 33 багийн нийт 150 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр:

  • 1 байр: Өмнөговь аймаг /-11 нас Алт, 12-13 нас Мөнгө, 14-15 нас Алт/
  • 2 байр: Дархан-Уул аймаг /-11 нас Хүрэл, 16-18 нас Алт/
  • 3 байр: Орхон аймаг /12-13 нас Алт/ тус тус эзлэв.

Монгол Улсад Бадминтоны спортыг хөгжүүлэх, олон улсын холбоонд гишүүнчлэлээр элсүүлэх, Олон улсын тэмцээн зохион байгуулахад асар их туршлага хуримтлуулж, хөгжлийн шинэ түвшинд гаргаж ажилласан үе үеийн ерөнхийлөгч Д.Дамба-Очир, Г.Галбаатар, Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)