Таеквондогийн дэлхийн гран пригийн финал эхэллээ
Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-наас 7-ны хооронд 7 дахь удаагийн таеквондогийн дэлхийн Гран Пригийн финал эхэллээ. Энэ удаагийн тэмцээний жин тус бүрийн аваргууд нь 2020 оны Токиогийн зуны олимпт өрсөлдөх эрхээ шууд авч байгаагаараа онцлогтой. Энэ жилийн дэлхийн Гран Прид 25 улсын 128 тамирчин өрсөлдөж байна.
2019 оны дэлхийн Гран При нь Италийн Ром, Японы Чиба , Болгарын Софиа зэрэг хотуудад зургадугаар сарын 7-ноос эхэлж зохион байгуулагдаж өнөөдөр Москва хотод финалын тоглолтуудаа эхлүүлж байна. Одоогоор таеквондогийн эх орон Өмнөд Солонгос улс дэлхийн Гран Пригаас 5 алт 3 мөнгө 3 хүрэл медаль хүртснээрээ бүх багуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас ОХУ , Иран гэсэн улсууд медалийн тоогоороо удаалж байна.
Б.Мөнгөнтaмир
Эx сурвaлж: News.mn