Дуучин Тэйлор Свифт хүүхэд насны бичлэгээрээ зул сарын дууны клипээ хийжээ

Зул сар, шинэ жилийн баяр дөхөж уран бүтээлчид баярын шинэ дуу, клипээ ар араас нь гаргасаар...

Дуучин Тэйлор Свифт “Зул сарын модны фэрм” хэмээх дууныхаа клипийг өөрийн бага насны үеийн дурсамж өгүүлэх бичлэгүүдээс түүвэрлэн хийсэн нь үзэгчдэд тэр дундаа шүтэн бишрэгчдэд нь ихээхэн таалагдаад байгаа аж.

Грэммигийн арван удаагийн шагналт, 29 настай дуучин бүсгүй АНУ-ын Пенсильвани мужид төрж өссөн бөгөөд гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлж буй баярын үеийн дурсамж бүхий дүр зургуудыг шинэ клипэндээ багтаажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.201)