Спортыг дэмжих сан төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлажээ

Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарласан байна. Үүнд:


НЭГ: Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

ХОЁР:Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

ГУРАВ:Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

ДӨРӨВ:Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

Сонирхсон төсөл хөтөлбөрийнхөө талаар та Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791-аас асуугаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.43.244)