Мал тооллого орон даяар эхэллээ

Улсын хэмжээнд мал тооллого өнөөдрөөс эхэлж байна. Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-нд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар эхэлж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажилдаа гарчээ.

ҮСХ-ны мэдээгээр манай улсын мал сүргийн тоо өнгөрсөн 2018 оны жилийн эцэст 66 сая 500 мянган толгойд хүрсэн. Энэ нь 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн дүнтэй байв.

ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ 2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоотой байна.

Тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.38.67)