Скандинавын орнуудын бялуу урлаачдын тэмцээнд Монгол эмэгтэй түрүүллээ

“Scandinavian cake show 2018” тэмцээнд бялуу урлаач Н.Мөнхжаргал анх удаа оролцон нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр хуримын бялууны төрөлд оролцон үзэгчдээс хамгийн их саналыг авсан байна.

“Scandinavian cake show 2018” тэмцээн нь Швед улсад 13 дахь удаагаа есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд Дани, Норвеги, Финлянд, Швед зэрэг Скандинавын орнуудын бялуу урлаачид ирж оролцдог.

Н.Мөнхжаргал нь 2016 онд Швед улсад талх нарийн боов болон торт урлаачийн мэргэжил эзэмшиж, одоо уг улсад мэргэжлээрээ ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)