Автомашинтай жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаагаад байна

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019.12.09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

Жагсагчид өглөө 08:00 цагт жагсаалаа эхлүүлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдээд байгаа.  Энэхүү жагсаал нь ажлын тав хоног үргэлжлэх ба жагсаал цуглаантай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.26)