Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүрэгт байрлах "Нисдэг машин" төвийн дээвэр дээрээс согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн унах гэж байсныг онцгой байдлын аврагчид аварчээ. Зургаан давхар байшингийн дээвэр дээрээс хүн унах гэж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очсон байна.

Ингэхэд, 22 настай иргэн О “Нисдэг машин” төвийн дээвэр дээр, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай сууж байсан бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, онцгой байдлын албан хаагчид авран хамгаалж, холбогдох албанд хүлээлгэн өгсөн гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)