Цэргийн хэргийн бэлэн байдлыг дээшлүүлжээ
2019-12-08
Онцгой байдлын байгууллага 2019 онд “Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулагдсан тус сургалтаар “Цэргийн алба хаагчийн ёс зүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” зэрэг сэдвээр онолын болон дадлага сургуулиуд явагдсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.51)
ИХ УНШСАН