Цааг зэрлэг амьтдаас хамгаалахын тулд бог мал шиг хариулж байна
2019-12-09
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад цас бага өнтэй өвөл болж байна. Гэвч тайгад цас бага үед зэрлэг ан, амьтад ялангуяа чоно их элбэг байдаг аж. Цаатан иргэд цаагаа чононоос хамгаалахын тулд бог мал шиг тогтмол хариулж байна гэдгийг Цагааннуур сумын Засаг дарга Ч.Давааням хэлж байлаа.
Энэ өвөл зүүн тайгад 33, баруун тайгад 52 нийт 85 өрх айл цаагаа маллан өвөлжиж байна. Өнгөрсөн жил цаатан иргэд нийт 2349 цаа тоолуулж зун 2000 цааны баярыг хийсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
ИХ УНШСАН